1. Ерөнхий мэдэгдэл
Hyamd.mn платформыг эрхлэгч хувь хүн (цаашид «бид» гэх) нь hyamd.mn вэбсайт болон Hyamd мобайл аппликэйшн (цаашид «Платформ» гэх)-ыг ашиглагч таны хувийн мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021), Кибер аюулгүй байдлын тухай хууль (2021) болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн цуглуулж, боловсруулж, хамгаална.
Энэхүү бодлогын хүрээнд таны хувийн мэдээллийг хариуцан боловсруулагч нь Hyamd.mn платформыг эрхлэгч хувь хүн байна.
2. Цуглуулдаг мэдээлэл
2.1. Таны шууд өгсөн мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: нэр, утасны дугаар, имэйл хаяг, нууц үг (нэг чиглэлтэй шифрлэлтээр хадгалагдана — бид таны нууц үгийг ил хэлбэрээр хадгалдаггүй, харах боломжгүй);
- Профайлын мэдээлэл: профайл зураг, байршил (дүүрэг/аймаг), танилцуулга;
- Зарын мэдээлэл: гарчиг, тайлбар, үнэ, зураг, байршил, холбоо барих мэдээлэл;
- Танилцах хэсгийн мэдээлэл: нас, хүйс, сонирхол, гэр бүлийн байдал, өөрийн тухай тайлбар зэрэг таны сайн дурын үндсэн дээр, нийтэд харуулахаар өөрөө оруулсан мэдээлэл. Эдгээрийн зарим нь хуулийн дагуу мэдрэмтгий мэдээлэлд хамаарч болох тул зөвхөн таны илэрхий зөвшөөрлөөр боловсруулагдана;
- ДАН насны баталгаажуулалт: таны зөвшөөрлөөр төрсөн огноог авч танилцах хэсгийн насны шаардлагыг шалгана. Төрсөн огноо, баталгаажуулалтын үр дүн, зөвшөөрөл хүлээн авсан цагийг хадгална. ДАН-аас ирсэн регистр, хаяг, иргэний үнэмлэхийн зураг болон нэвтрэх токеныг хадгалахгүй; ДАН/банкны нууц үгийг Hyamd.mn-д оруулах шаардлагагүй;
- Ажлын байрны мэдээлэл: CV, боловсрол, ажлын туршлага (ажлын байрны хэсэг ашигласан тохиолдолд);
- Төлбөрийн мэдээлэл: дансны цэнэглэлт, зарцуулалтын гүйлгээний түүх. Бид таны банкны картын дугаар, нууц кодыг хадгалдаггүй — төлбөрийг Монголбанкнаас зөвшөөрөлтэй төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч (Bonum болон банкны системүүд) шууд боловсруулна;
- Харилцааны мэдээлэл: дэмжлэгийн хүсэлт, санал гомдол, бусад хэрэглэгчтэй солилцсон мессеж.
2.2. Автоматаар цуглуулдаг мэдээлэл
- IP хаяг, хөтчийн төрөл, үйлдлийн систем, төхөөрөмжийн мэдээлэл;
- Cookie болон ижил төстэй технологиор цуглуулсан мэдээлэл (Cookie бодлого-оос дэлгэрэнгүй үзнэ үү);
- Хуудасны үзэлт, хайлтын түүх, зар дээр дарсан үйлдлийн бүртгэл;
- Мобайл аппликэйшний push мэдэгдлийн токен (таны зөвшөөрөлтэйгөөр);
- Ойролцоо болон нарийвчилсан GPS байршил (зөвхөн та зөвшөөрсөн тохиолдолд — газрын зураг, такси болон байршил ашигладаг үйлчилгээнд).
2.3. Мобайл аппын зөвшөөрөл
- Камер, сонгосон зураг, видео, файл: зар, профайл, чатад таны сонгосон агуулгыг хавсаргахад ашиглана. Микрофон нь дуу бичлэг болон дуут харилцаанд ашиглагдана.
- Харилцагчид: найзаа урих үед зөвшөөрөлтэйгөөр төхөөрөмж дээр уншина. Утасны жагсаалтыг серверт байршуулахгүй; сонгосон дугаараар SMS бичих цонх нээж, илгээхийг та өөрөө шийднэ.
- Байршил: ашиглаж буй үйлчилгээнд GPS зөвшөөрөл хүснэ. Апп байнгын background location зөвшөөрөл хүсэхгүй.
- Push мэдэгдэл: Firebase Cloud Messaging болон iOS дээр Apple Push Notification service ашиглана. Төхөөрөмжийн токеныг мэдэгдэл хүргэх зорилгоор данстай холбоно.
- Зөвшөөрлийг төхөөрөмжийн тохиргооноос цуцалж болно. Татгалзвал тухайн зөвшөөрөл шаардсан боломж хязгаарлагдана.
Дэлгүүрийн эхний хувилбарт өөрийн имэйл/нууц үгийн нэвтрэлт ашиглана. Апп дотор данс цэнэглэх болон дижитал үйлчилгээ худалдан авах боломж идэвхгүй.
3. Мэдээлэл боловсруулах зорилго, үндэслэл
Бид таны мэдээллийг дараах зорилго, эрх зүйн үндэслэлээр боловсруулна:
- Үйлчилгээ үзүүлэх (гэрээний үндэслэл): бүртгэл, зар нийтлэх, хайлт, мессеж, төлбөрт үйлчилгээ, мэдэгдэл хүргэх;
- Аюулгүй байдал (хууль ёсны ашиг сонирхол): луйвар, спам, зохисгүй агуулгыг илрүүлэх, дансны аюулгүй байдлыг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
- Сайжруулалт (хууль ёсны ашиг сонирхол): хэрэглээний статистик, аналитик боловсруулж үйлчилгээг хөгжүүлэх;
- Маркетинг (таны зөвшөөрөл): зөвхөн таны зөвшөөрлөөр сурталчилгааны мэдэгдэл илгээх — та хэдийд ч татгалзах боломжтой;
- Хуулийн үүрэг: нягтлан бодох бүртгэл, татварын болон бусад хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэх.
4. Мэдээлэл хуваалцах
Бид таны хувийн мэдээллийг худалддаггүй. Дараах хязгаарлагдмал тохиолдолд, зөвхөн шаардлагатай хэмжээгээр хуваалцана:
- Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч: дансны цэнэглэлт, төлбөрийг боловсруулах зорилгоор (Bonum, банкууд, төлбөрийн шлюз);
- Дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч: сервер (Hetzner), зураг, файл хадгалалт ба түгээлт (bunny.net), сүлжээний хамгаалалт (Cloudflare), push мэдэгдэл (Google Firebase, Apple), имэйл болон SMS илгээх операторууд;
- Аналитик: Google Analytics зэрэг хэрэгслүүд — эдгээрт таныг шууд таних боломжгүй хэлбэрээр;
- Бусад хэрэглэгчид: таны зар, нийтийн профайл, форумын нийтлэл, танилцах профайл зэрэг таны өөрөө нийтэд харуулахаар оруулсан мэдээлэл;
- Эрх бүхий байгууллага: шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын хуульд заасан үндэслэл бүхий албан ёсны шаардлагаар.
5. Хил дамнасан дамжуулалт
Сервер, зураг хадгалалт (Hetzner, bunny.net), сүлжээний хамгаалалт (Cloudflare), push мэдэгдэл (Google, Apple) зэрэг зарим үйлчилгээний серверүүд Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна байрлаж болно. Мэдээллийг шифрлэлт бүхий сувгаар дамжуулна.
6. Хадгалах хугацаа
- Дансны мэдээллийг таны данс идэвхтэй байх хугацаанд хадгална;
- Данс устгах хүсэлт баталгаажмагц нэвтрэх эрхийг хааж, холбогдох хувийн мэдээлэл, нийтлэл болон файлуудыг 30 хоногийн дотор устгах буюу таних боломжгүй болгоно. Хуулиар хадгалах баримтыг зөвхөн хуульд заасан зорилгоор хадгална;
- Санхүүгийн гүйлгээний баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаагаар хадгална;
- Хугацаа дууссан зар нь нийтэд харагдахаа болих бөгөөд таны «Миний зарууд» хэсэгт хадгалагдана — та бүрэн устгах боломжтой.
7. Таны эрх
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та дараах эрхтэй:
- Өөрийн ямар мэдээлэл, ямар зорилгоор боловсруулагдаж буйг мэдэх, танилцах;
- Буруу, дутуу мэдээллээ засуулах, шинэчлүүлэх (профайлын тохиргооноос өөрөө засах боломжтой);
- Мэдээллээ устгуулах, боловсруулалтыг зогсоолгох (хуулиар хадгалах үүрэгтэй мэдээллээс бусад);
- Өгсөн зөвшөөрлөө хэдийд ч эргүүлэн татах (маркетингийн мэдэгдлээс татгалзах гэх мэт);
- Эрх нь зөрчигдсөн гэж үзвэл бидэнд, эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисс болон эрх бүхий байгууллагад гомдол гаргах.
Эдгээр эрхээ хэрэгжүүлэх хүсэлтийг bashgaa@gmail.com хаягаар ирүүлбэл бид хуульд заасан хугацаанд, ажлын 15 хоногт багтаан хариу өгнө.
8. Мэдээллийн аюулгүй байдал
Бид таны мэдээллийг хамгаалахын тулд дараах зохион байгуулалт, техникийн арга хэмжээг авдаг:
- Бүх холболтод SSL/TLS шифрлэлт;
- Нууц үгийг нэг чиглэлтэй шифрлэлт (hash)-ээр хадгалах;
- Мэдээллийн сан руу хандах эрхийн хатуу хяналт, бүртгэл;
- Зохисгүй агуулга, халдлагыг илрүүлэх автомат систем, тогтмол аюулгүй байдлын үзлэг.
Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрсэн тохиолдолд бид хуульд заасны дагуу холбогдох хэрэглэгчид болон эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
9. Насанд хүрээгүй хүмүүс
Платформ нь 18 насанд хүрсэн хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд бид насанд хүрээгүй хүний мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Ийм бүртгэл илэрсэн тохиолдолд устгана.
10. Cookie
Cookie болон ижил төстэй технологийн ашиглалтын талаар Cookie бодлого-оос дэлгэрэнгүй үзнэ үү.
11. Бодлогын өөрчлөлт
Бид энэхүү бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд томоохон өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө Платформ болон мэдэгдлийн системээр мэдэгдэнэ. Хамгийн сүүлийн хувилбар энэ хуудсанд байршина.
12. Холбоо барих
Хувийн мэдээллийн хамгаалалттай холбоотой асуулт, хүсэлтийг bashgaa@gmail.com хаягаар, эсхүл Холбоо барих хуудсаар ирүүлнэ үү.